reading murakami after almost 10 years

Дунд сургуульд байхдаа анх Норвегийн ойг уншиж байсан. Яг бодвол 9 жилийн өмнө. Өчигдөр гэрт зөндөө удаан хэвтсэн Норвегийн ойг дахиж аваад, дахиж эхлүүлэв. Юу болдогийг ч бараг мартах хэмжээний хугацаа. Мидори, эрэгтэй найз нь амиа хорлодог, өвлийн шөнө өөр бараг санаанд юу ч байгаагүй. Ватанабэ бид хоёр яг адилхан өм цөм санасан ой санамжаар номоо эхлүүлсэн.

Өмнө долоо хоногт энэ оны эхний номоо дуусгаад нэг тийм хоосон мэдрэмж. Яахавдээ байдаг л ном гэхдээ төгсгөл нь сайхан. Зуны орой шиг, халуун буугаад сэрүү орсон шиг тийм сайхан төгсгөл. Quentin, Margo хоёр өөр өөрсдийн замаар. Наоко, Ватанабэ хоёр ч бас тийм сайхан төгсгөлийг л хүртэх хэрэгтэй.

Нэг л өдөр миний хувцасны ихэнхи нь цэнхэр өнгөтэй, усны сав бас цэнхэр, гутал минь цэнхэр. Шинэ юм авсан ч бас цэнхэр өнгөтэй. Сүүлд уншсан хоёр ном хоёулаа цэнхэр хавтастай. Ингээд харсан цэнхэр. Одоо болих хэрэгтэй байх аа.

Leave a comment